2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 239 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 2 , сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Мандах дээд сургуулийн баруун замд Т.Landcruiser маркийн авто машины жолооч Н нь H.Grace маркийн Б эолоочтой авто машинтай мөргөлдөж 36 настай эмэгтэй Н нарын 6 хүн гэмтсэн.

БЗД-ийн нутаг Цайзын зам, Асайт худалдааны төвийн урд замд Т.Prius маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 10 настай эмэгтэй М нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багт шороон замд 22 настай эрэгтэй А нь улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад онхолдон нас барсан. Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан.