Цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг “Шинэ төмөр” замын гэх хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хөрөнгийг завшсан, залилан мэхэлж авсан гэх хэргүүдийг шалгаж байгаа. Тэгвэл энэ хэргүүдтэй холбоотогйоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүрээллээс тун ойрын нэгэн эрхмийг баривчлан саатуулсан байна. Магадгүй хэргийн зангилаа улам тайлагдахтай зэрэгцэн хууль хяналтынхан барьцаа лавшруулж байж болзошгүй юм. Юутай ч энэ талаар Цагдаа, АТГ-аас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд тун удахгүй тодорхой болох бизээ.