МАХН-ын Бага чуулган өчигдөр орой тус намын байранд эхэлсэн. Тус чуулганд 130 гаруй гишүүн оролцож буй бөгөөд намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж.

Чуулганы уур амьсгал нэлээн ширүүн уур амьсгал дунд өрнөж буй бөгөөд МАХН-аас урвасан шарвасан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг голлон хөндөж ярьж буй сурагтай. Тодруулбал, намын даргаасаа урвасан гэх Г.Шийлэгдамба, Л.Цог нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, тэднийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэгэхээр Л.Цогийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын албан тушаалд очих хүнийг томилно гэсэн үг. Мөн Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын оронд Ж.Сүхбаатарыг томилох асуудлыг шийдвэрлэх аж. Мөн МАН-тай хамтрах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улааны мэдээллийг сонсч чиглэл өгсөн байна.

24tsag.mn