mahn

Өчигдөр МАХН-ын бага хурал хуралдаж, сүүлийн үед тус намд үүсээд байгаа асуудал болоод Г.Шийлэгдамба, Л.Цог нарын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргасан бололтой. Энэ удаагийн хурлаараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Эрдэнэжамъянг томилсон байна.

Тэрээр саяхан “Намын дарга Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа хууль эрх зүйн хувьд дуусгавар болсон учраас АТГ-аас гаргасан бичиг нь хууль зөрчсөн. Мөн Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авлигаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авлигач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд, өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаажлагч. Тэд намаасаа урвасан” гэж хэвлэлийн хурал хийж, энэ үеэр нулимс дуслуулаад авсан билээ.