Би оюутан байхдаа нөхөртэйгөө учраад хүүхэдтэй болсон. Манай хүн халамж, хайрлах тал дээр маш сул хайнга юм уу эсвэл надаа хайргүй юм уу гэмээр ааш авир гаргадаг.

Хүүхдээ төрөхөд нь ч хажууд байгаагүй бас өнөөдрийг хүртэл харж хандсан удаа үнэхээр цөөхөн, би өөрийнхөө гэрт төрөөд сургууль завсардсан, одоо хүүхдээ ээж аавдаа хөдөө орхиод хичээлдээ явж байна. Нөхөр өөрийгөө ганц өмөөрдөг юм нь сургуулиа төгсвөл би та 2-ыг тэжээнэ л гэдэг. Тэглээ гээд би ч гэсэн эцэг эхээ зулгааж хүүхдээ өсгөж байж хүн юм байна даа сардаа ядаж сүүнд нь нэмэрлэ гээд 20.000 төг өгч болно доо гэж бодохоор уур хүрдэг хадмууд юу ч хялгадаггүй би л эцэг эхээсээ сааж мөнгө авна. Хүүхдээ эргэж ирж байж бэлэг сэлт авчрахгүй би хоосон ирэв ээ гэж хэлж байж юм авчруулна, уг нь тийм ч боломжгүй айл биш.

Гэхдээ ганц нэг ажил хийгээд надаа юм авч өгдөг гэхдээ л мөнгөтэй болуул өөртөө тийм юм авна гээд төлөвлөчихсөн тэгсэн хэрнээ хүүхэддээ гэж юу ч төлөвлөөгүй байдаг, би бас ажил хийгээд унах шахаад ядраад ирэхэд аяга хоол цай ч байхгүй интернет ороод л сууж байдаг, хөл аймар өвдөөд хайраа ус хийгээд өгөөч гэвэл чадахгүй, ханиад хүрээд өндийж чадахгүй уух ус гуйхад бас уурлаж байж л өгдөг, ер нь намайг өвдлөө үхлээ гэвэл тоохгүй, за тэгээд энэ халамжгүй хувиа хичээсэн зангаас нь болж зөндөө л муудсан, нэг ч удаа надаас уучлалт гуйж байгаагүй ээ, би л буулт хийдэг байлаа, хэрэлдээд олон хонож байхад нэг ч хүүхдээ асууж, намайг асууж залгадаггүй тийм хатуу сэтгэлтэй хүн л дээ.

За, энэ бүхнийг нь тэвчээд уучлаад байж байтал 9-р сарын биений юм ирдэггүй ээ, жирэмсэн болчихож гээд хоёулаа эход харуулсан чинь одоохондоо ургийн цэврүү шиг жижигхээн юм саванд чинь байна, 7 хоногийн дараа ир гэсэн, бас биений юм ирэх дөхөхөөр ингэж харагддаг гэсэн. Тэгээд л энэнээс болоод жинхэнэ хүн чанараа таниулсан. Шууд намайг эм уу, авахуул гээд би яагаад гэсэн чинь хоёулаа өмнөх хүүхдээ тэжээж чадахгүй байж дахиад хүүхэдтэй болохгүй гэнэ ээ. Энэ хүүхэд гарахад бид 2 сургуулиа аль хэдийн төгсчихсөн байна чи ажилд орчихно, тусдаа гарчихна, яагаад болохгүй гэж гэсэн чинь үгүй ээ авахуул гээд дайраад байх юм. Би хүүхдээ авахуулахаар тийм том нүгэл хийх л байсан бол оюутан байхдаа л эхний хүүхдээ авхуулаад чамтай ингэж зууралдахгүй байсан гэдгээ ч хэлсэн. Би үнэхээр авахуулж чадахгүй зүрх хүрэхгүй. Тэгээд би асуудлаа ээж аавдаа хэлье, хэрвээ манай ээж аав гарга аа, ээж аав нь өсгөөд өгье гэвэл яахуу гэсэн чинь угаасаа гаргахгүй авахуул гээд байх юм. Одоо сүүлдээ яагаад гэсэн чинь шалтгаан байхгүй гэнэ ээ. Тэгвэл энэ хүүхдээ авахуулаад бүр мөсөн салъя, би хүүхдийг минь алсан хүнтэй амьдарч чадахгүй гэсэн чинь бараг салах л юм шиг байна авахуулна л гээд байна.

Тэгсэн биений юм маань ирчихсэн нөхөртөө хэлээгүй байгаа жирэмсэн болоогүй гэсэн үг биз дээ? Би уг нь нөхрөө халамжгүй хайнга л болохоос надад хайртай гэж боддог байсан дандаа уужуу ханддаг байсан одоо хүртэл яахаа мэдэхээ байгаад байна энэ хүнээс салах ёстой юу надад зөвлөөч.