УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан гэх Г.Түвшинжаргалыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа билээ.

 

Г.Түвшинжаргал өөрт нь тулгаж байгаа зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэн ШШГЕГ-ын удирдлагуудад хандан өргөдөл гаргасан.

 

Тэгвэл тэрбээр энэ сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргасан байна. Гэхдээ ШШГЕГ-ынхан цагдан хорих ангиас гар бичмэл гаргахгүй гэсэн учраас өмгөөлөгчөөрөө бичүүлж, өөрөө гарын үсгээ зурсан байна. Ингээд түүний гаргасан өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.