Засгийн газрын шийдвэрээр цаг шилжүүлэх тооллыг өнгөрөгч баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө ашиглалаа. Хэдийгээ амралт өдөр ч гэсэн энэ шилжилт зарим хүмүүст хүндээр нөлөөлж. Ер нь цаг шилжүүлэх нь ашигтай юу эсвэл хортой юу гэдэг талаар ийм мэдээлэл байна.

 

Цаг шилжүүлсэнээр хүмүүсийн 75 % - д нь нойрны хямрал бий болдог. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй. 5 хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байна гэсэн тоо байдаг юм байна. Эндээс харахад 100 хүний 75 нь асуудалтай гэсэн үг. Тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. Цаашлаад цаг шилжүүлэхээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурч зүрхний өвчин өмнөх үеэс 25 хувиар нэмэгддэг гэнэ. Дутуу нойртой унтсан нэг цаг нь хүний оюуны чадамжийг 1 хувь бууруулдаг аж.

 

Тэгэхээр жам ёсны цагаа урагшлуулан будилахын оронд ертөнцийн цагаа хэв янзаар нь байлгаад ердөө л ажил эхлэх, тарах цагийг өвөл, зуны, байгалийн цагт тохируулан өөрчилж баймаар юм шиг.

 

 

Хэдэн сая төгрөг тог цахилгаанд зарцуулалгүй, улсын төсвөөс хэмнэсэн гэж тайлбарлажээ. Гэтэл энэ шилжилтийг хүлээн авах боломжгүй, чадамжгүй хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирол амсч байгаа бол. Аливааг нэг өнцгөөс хараад л шууд шийдвэр гаргадаг зангаа манай дээдчүүд засмаар юм. Бүхий л зүйл хоёр талтай.

 

 

Амар