“Монгол коммент” нэвтрүүлгээрээ Монголчуудын танил болсон М.Батбилэг сүүлийн хэдэн сар нэвтрүүлгээ хөтлөөгүй. Учир нь түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хавдар туссан тул Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Зөөлөн эдийн хавдар гэх энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд Тайланд болон Солонгос эмч нар эмчлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Одоогоор Г.Наранбилэгт химийн тариа хийлгэж байгааг хамтран зүтгэгч болон найзууд нь өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

М.Батбилэгт тусалцгаая хэвлэлийн хуралд www.Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү, Shuurhai.mn сайтын захирал А.Ариунгэрэл, “Шилэн” Б.Цогтгэрэл, "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхан нар оролцлоо.

“Шилэн” Б.Цогтгэрэл: “Монгол комментод нэгдье” гэж М.Батбилэг уриалдаг. М.Батбилэгтээ туслахад нэгдэцгээе. Хань нь удахгүй эдгэрч, эфирт үзэгчидтэйгээ уулзахын ерөөл тавья. Монголд Хаан болон Голомт банкны данс байгаа. Солонгос дахь данс мөн байгаа болохоор Солонгос дахь Монголчууд тухайн данс руу нь боломжоороо шилжүүлнэ үү гэж хүсч байна.

Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал: М.Батбилэг 2016-01-08-ны өдрөөс чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр явсан. Байгууллагын зүгээс байнга холбоотой байж тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Одоогоор химийн тариа хийлгэж байгаа. Үзэгчид М.Батбилэгийг нэхэж байсан ч Билэгээ нууцлахыг хүссэн тул бид асуудлыг хэлээгүй өнөөдрийг хүрсэн. М.Батбилэгтэй 01086558530 дугаарын утсаар холбоо барих боломжтой.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхан: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зорилго нэгт сэтгүүлчдээ тусалж, мэдээллийг боломжоороо түгээж дэм үзүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд уриалга гаргаж байгаа.

Shuurhai.mn сайтын захирал А.Ариунгэрэл: М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая Фэйсбүүк хуудас нээсэн. Монголчууд хандив өгөхдөө М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.

М.Батбилэгийн хувьд олон нийтэд эхнэрийнхээ өвчний талаар мэдэгдэхийг хүсээгүй ажээ. Гэвч дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул найзуудынхаа хүрээнд тусламж хүссэн бөгөөд найзуудынхаа зөвлөсний дагуу ийнхүү тусламж хүсч байгаа нь энэ.

Зарим нэг мэдээллийг хүргэхэд, Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр хагалгаанд орсон. Тайландын эмнэлэг 10 хувийн эдгэрэх баталгаа өгсөн боловч БНСУ түүнээс дээш хувийн эдгэрэх магадлалтай эмчилгээ амлажээ. Гэхдээ түүнийгээ дагаад зардал мөнгө нь үнэтэй болж байна. Одоогоор М.Батбилэгийн гэргий Г.Наранбилэгийн эмчилгээнд 100 орчим сая төгрөг зарцуулаад байна. Одоо химийн тарианы эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нэг тариа нь 5,4 сая вон буюу 9,7 сая төгрөгийн үнэтэй юм. Хорин нэг хоноод нэг удаад тус тариаг хийлгэнэ. 6 удаагийн тариа нэг курс эмчилгээ болно. Мөн 2 сар тутам бүтэн биений шинжилгээ өгч байна. Тус эмнэлгээс 120 сая вон буюу 250 орчим сая төгрөгийн тариа санал болгож байгаа боловч санхүүгийн нөхцөл байдал түүнийг хэрэглэх боломжгүй байгаа юм.