МХЕГ-ын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Органик тариалан дах ургамал хамгааллын менежмент” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд 2015 оны 3-р сарын 25-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч 15 аж ахуйн нэгжийн 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцов.

Сургалтаар 2015 онд шинээр батлагдсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох журам”-ын талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд, “Биотехнологийн ач тус, ургамлын генийн инженерчлэл” сэдвээр"Органик тариалан дахь ургамал хамгааллын менежмент" сэдвээр Ургамал хамгаалагч, ДокторЦ.Итгэл нар хичээл зааж, сургалтанд хамрагдсан иргэн, ААН-ийн төлөөллийн сонирхсон асуултанд хариуллаа.