Нөхрөөсөө салаад 10 гаруй жил болж байгаа эмэгтэй байна. Хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй, бас муу үлгэр дууриал үзүүлэхгүй гэж бодоод секс, нөхрийн асуудлыг хойш тавь ирсэн. Одоо хүүхэд маань тусдаа гарсан тул хань болохоор хүн таарвал найзалж, нөхөрлөе гэж бодож байгаа. Саяхан 1 залуутай танилцсан. Нэг их ойртож нөхөрлөөгүй ч надад халамж тавьж байгаа, хандах хандлага нь их таалагдсан.

Гэвч эхнэр хүүхэдтэйг нь мэдэхгүй байна. Тэр талаараа огт ярихгүй юм. Асуусан чинь урд нь байсан гээд өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь санаа зовоод асуугаагүй. Надад таалагдаад, би татагдаж эхэлсэн ч хэрэв эхнэр хүүхэдтэй бол... гэж бодоод хөндийдүү харилцаатай байгаа. Өөрөө бол намайг эргүүлдээд байх юм. Яавал дээр вэ.