БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.