Сайн байна уу? Би одоо 29 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг тогтож суурьшсан сайхан ажилгүй ч ямарч л байсан зүгээр суухгүй ажилладаг жирийн нэгэн залуу байна.

Хуримаа хийгээгүй ч тусдаа амьдардаг. Энэ сайтад анх удаагаа захидал бичиж байна. Яахаа мэдэхгүй маш их эргэлзэж байгаа учир туршлагатай хүмүүсээс зөвөлгөө авах гэсэн юмаа.

Эхнэр бид 2 маш их муудалцдаг муудалцхаараа манай эхнэр миний ээж, эгч ах найзууд гээд л орохгүй хүн гэж үгүй элдвээр хэлнэ хараана. Миний гэх бүхэнд муу үзэж чаддаггүй юм шиг байгаан. Би хааяа найзуудтайгаа pc тоглоом тоглодог юм тэгэхээр маш их уурлана тийм болохоор би худалаа хэлж тоголдог ажилтай байна эсвэл өөр янз бүрийн шалтгаан хэлж тоглоно түүнийг мэдчихдэг сүүлдээ ажилтай байсан ч оройтвол уурлана. Яаг үнэндээ би салая гэж олон удаа хэлж явж байсан эхнэр салахгүй байя хүүхдээ бодий чи тоглохоо больчих би ч гэсэн хичээе гэдэг надад итгэл алга би энэ хүнтэй хамт байхаараа өөрийнхөөрөө байж чаддаггүй амнаас гарах үг болгоноо бодож хэлнэ тэгэхгүй бол уурлаад л хэрүүл хийнэ. Харин өөрийнхөө амнаас гарах үгээ хэзээ ч цэнэхгүй хамаг л муу муухай бүхнийг хэлж харааж ерөөөнө дөө. Надад энэ хүнтэй амьдрах сонирхол, итгэл алга. Сайхан амьдрал яриж ингэнэ тэгнэ гэхэд нь хүртэл дургүй хүрэх юмаа нэг ч төгрөг хураагаагүй байж яаж тэгж амьдрах гээд байгаан надад дарамттай санагддаг. Нэг үгээр бол хэрүүл хийж эцэг эхээ элдвээр хэлүүлж амьдрахаас залхаад салах уу байхуу гэж бодоод удаж байнаа. Би яаг яавал дээр бэ. Эхнэр засрахгүй байхаа итгэл алга ааш нь яаг л шулам. Өөрийнхөө хүмүүс ах дүүсээ хүртэл хүндлэхгүй хэрэлдэж муудалцана.