Сүүлийн үед охид залуусын сонирхол европ гэхээсээ илүү зүүн Азийн улсуудын хувцаслалт имидж, дуу хоолойг ихээхэн чиглэх болсон. Тэр ч бүү хэл Солонгосын хамтлаг дуучдын дуу ч залуусын гэлтгүй бүх насныханы гар утсанд эгшиглэх нь ч бий. Тэгвэл удахгүй та бүхний сонирхдог тэдгээр олон хамтлаг дуучдаас Т-ara хамтлаг Монголд ирэн тоглолт хийх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Солонгосын охидын энэхүү хамтлаг тун удахгүй буюу 9 сарын 21 нд төв цэнгэлдэхэд тоглолтоо хийх нь үнэн юм. Харин тоглолтын өмнө зохион байгуулагчид нэгэн шуугиан тарьсан нь билетийг үнэгүй авах алтан боломжийг олгож байгаа явдал юм. Тодруулбал Т-ара хамтлагийн фэнүүдээс хамгийн азтай нь энэ 9-р сарын нэгний оройн 19 цаг 50 минут 00 секунд за доль нь ч дүүрч 1950 хэмээх лавлах утас руу залгаж чадсан нь тоглолтын 35,000 төгрөгийн үнэтэй тасалбарын эзэн болох юм. Ноён зууч 1950 нь олон утсаар зэрэг олон дуудлага авдаг операторуудтай учир Секунд, долиор нь ч энэхүү азтанг тодруулж чадах юм байна. Цаашдаа Солонгосын энэхүү хамтлагийг ирэн иртэл төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаа хамтлагийг урьсан зохион байгуулагчид амлаж байна.