Энэ цагийн эрэлттэй найруулагч Н.Наранбаатарын авьяасыг мэдэрч, бүтээлийг нь шимтэн үзээгүй үзэгч үгүй билээ. Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 30-нд зургаа дахь хүүхдээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгалаа.

Түүний гэргий СЭЗДС-ийн багш Л.Гантуяа гурван хүү, хоёр охиноо өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ ажлаа ч орхигдуулдагүй мундаг ээж, халамжит хань гэсэн шүү. Ингээд бүл нэмсэн гавьяатынхаа гэр бүл эрүүл энх, аз жаргалыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.