Төрийн ордонд болсон Монголын Эдийн Засгийн Чуулганы хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд руу “Эдийн засгийн алуурчин” хэмээн орилж, оймсоо шидсэн гэх Л.Наранбаатарыг Төрийн тусгай хамгаалалтын газарт шалгаж байгаа юм.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар төрийн тусгай хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын даргад үзэл бодлоо зүй бусаар илэрхийлсэн гэж үзэн Л.Наранбаатарыг шалгаж эхэлжээ. Түүнд эх сурвалжийн хэлж буйгаар “Тухайн иргэн үзэл бодлоо илэрхийлсэн гэх тайлбар өгөөд байгаа. Гэхдээ түүнийг Төрийн ордны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж захиргааны арга хэмжээ авна. Харин эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан зүйл байхгүй” юм байна.

Тэгвэл Л.Наранбаатар төрийн хуулиа дээдэлнэ хэмээн олон нийтийн сүлжээнд бичив.