“Опозит” хамтлагийн А.Гантулга сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа салахаа больсон. Дуучин А.Хишигдалайтай нэр холбогдож буйгаа хэвлэлд зарлаж байсан тэд удалгүй салсан. Тэгвэл хосуудыг салгасан хэрэгт мисс бүсгүй орооцолдсон гэдэг.

Дуучин залууг хайртаас нь "Мисс Монголиа -2014" оны тэргүүн мисс Ю.Балжидмаа урвуулсан гэх дуулиант шуугианы эзэн тэрбээр экс залуугийнхаа талаар ийнхүү хуучилжээ. "Гантулга хүнтэй суух нас нь болчихсон. Би тийм зүйлд бэлэн биш дөнгөж амьдралд хөл тавьж байгаа болохоор илүү дотно болж бие биенийхээ амьдралд хүчтэй нөлөөлөхөөсөө өмнө салья гэж бодоод хоёр тийш болсон" гэв. Тэдэнд насны зөрүү асуудал үүсгэсэн бөгөөд ар гэрийнхэний нөлөөлөл уг шийдвэрийг гаргахад ихээхэн нөлөөлжээ. Өөрийн карьерын замаа хөөж одоогоор эрчүүдтэй холбогдохыг хүсэхгүй байгаа гэдгээ ч Балжка мисс мэдэгдээд авав. Салсан шалтгаанаа ийнхүү олонд тайлбарлах болсон нь "Балжидмаа дуучин залуугаа хаясан" хэмээх шар мэдээллээс үүдэлтэй биз. Мисс бүсгүй саяхан болж өндөрлөсөн Монгол туургатан миссийн тэмцээнд оролцож дэд байрыг эзэлсэн билээ.