Өнөөдөр би нийгэмд өөрийнхөө амьдралыг бүтээх гэж яваа ганц бие эмэгтэй. Ажлаа өөрийнхөөрөө хийгээд явж байгаа гэтэл энэ ажлын залуус ганц бие хүүхэн болгоныг явдалтай гэж боддог бололтой.

Үеийнхээ залуустай найзууд шиг ойр зуурын юм ярилцаад ажлынхаа цагаар хоол унданд хамт ороод ирэхээр л ажлынхан явдаг уулздаг гээд л цуурах юм.

Тэгээд эхнэртэй байж улаан цагаан уулзаж унтах тухай санал тавьж зулгаах. Чи тэрэнтэй явдаг гээ биздээ алгa дарам улаан махыг айлын хүүхдүүдийн хэнээс нь харамлаад байгаа юм. Чи хожино уу гэхээс алдахгүй гээд л одоо бүүр ажлын хоёр залуу тайван байлгахаа байлаа уурлаж хэлээд инээж хэлээд нэмэр алга.

Юу ч ярихгүй дуугарахгүй байхаар ажлаас болоод л ярьчихаад байх юм аа яавал дээр вэ? надаа зөвлөөч ганц бие хүн байж болохоо байцан цаг юм уу?