Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.