Монголын иргэний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн албан ёсны сайт болох http://www.miat.com/ сайт хакурдуулсан байна. Сайтыг “Religious hunter” болон “Server ghost” хакерджээ.

 

 

Үүний улмаас сайтын нүүр хуудсан дахь зарим мэдээлэл гарахгүй байгаа юм. 2014 онд ашиглалтад орсон уг сайт руу хаанаас халдсан нь одоогоор тодорхойгүй байна. IТ мэргэжилтнүүдийн тодорхойлсноор Монголын төрийн болон төрийн бус дийлэнх байгууллагын сайт гадаадад энгийнд тооцогдох хакерын дайралтаас хамгаалж чаддаггүй байна.