Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 4 -ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж намын даргаар Цэнд овогтой Шинэбаяр сонгосныг бүртгэв. Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх юм.