Making The band 1 шоу нэвтрүүлгээс төрж,  уран бүтээлийн гараагаа эхэлсэн "Anemone" хамтлаг анхны цомогтоо орсон "Чамдаа би дуулъя" хэмээх уран бүтээлээ дүрсжүүлжээ.

Тус хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ” зэрэг дуунууд нь цаг үеэ эзэлсэн шилдэг уран бүтээл болсон юм. Сонирхуулахад, энэхүү уран бүтээлийн зураг авалтыг ILAB студи хийжээ. Мөн тэд 2 дахь цомгийн ажилдаа орсон бөгөөд энэнхүү цомогт ZZ, Наранзун, Байдраг, Халиун, Чука нартай хамтрач ажиллаж байгаа юм байна.