Батлан даалтад байхдаа банк дээрэмдэхийг завджээ
2016/04/05
Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс дээрмийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Худалдаа хөгжлийн банканд гарсан халдлагын талаар мэдээлсэн юм. Тодруулбал, 2016 оны 03-р сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт гарсан дээрмийн хэргийн талаар мэдээллээ. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан хэргийг иргэн Б үйлдсэнийг тогтоосон байна. Одоогоор уг хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байгаа юм. Уг хэргийг үйлдсэн Б нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад батлан даалтад гарсан этгээд ажээ.