БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийг албадан гаргаж байгааг анхааруулав
2016/04/05
Гадаад харилцааны яамнаас долоо хоног бүрт зохион байгуулдаг мэдээллийн цаг уулзалтаар хэд хэдэн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсадтай хөрөнгө оруулалт болон банк санхүүгийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон бол Бахрейны Вант улстай цаашид Монгол Улсыг сурталчилан таниулах уулзалт хийхээр болжээ.
Өнгөрсөн удаагийн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадад амьдарч буй 5000 гаруй Монгол иргэн саналаа өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын 12 мянган иргэн гадаадад амьдарч байна. Сонгууль болохоос сарын өмнө 40 гаруй дипломат төлөөлөгч, консулын газраар дамжуулан сонгуульд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлдэг гэлээ.
БНСУ-д 2014 онд 57 мянган иргэн 2015 онд 74 мянган иргэн зорчжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 18 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тус улсын хувьд хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг энэ сараас эхлэн зургаан сарын хугацаанд албадан гаргахаар болсон юм. Тухайн заасан хугацаанд гараагүй тохиолдолд тав хүртэлх жилийн хугацаагаар тус улсад зорчих эрхийг хязгаарлах бөгөөд хууль бусаар ажиллуулсан компанийг торгодог байна.
Европын орнуудын зүгээс цагаачиддаа багасгах ажил өрнүүлэх болсон. Одоогийн байдлаар хууль бусаар Австри улсад амьдарч байгаа Монгол иргэдийг нутаг буцахыг албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Тус улсад 2500 гаруй Монгол иргэн амьдардгаас 500 гаруй оюутан суралцдаг бол 1000 гаруй иргэн оршин суухтай холбоотой зөрчилтэй амьдардаг байна.
Т.Буянаа