Бид 2 танилцаад 4 сар үерхээд 2 сар гаран болж байсан юм. Өдөр болгон шахуу уулздаг анх ямар байсан хэвээрээ л байлаа. Намайг дандаа ирж авна. Сүүлдээ энэ харилцаа удаагүй байхад би нэг албан шахалтаар ямар ч байсан ирж авдаг тийм нэг үхмэл харилцаатай болсон. Би сэтгэлээ уудлах тусам тэр хүн сэтгэлээ нуудаг болсон байлаа. Би ч анхандаа гадарлаж байсан ч сүүлдээ ингэж хүнийг тааж үерхэнэ гэж байхгүй юм байна гээд ярилцаж үзлээ.

Тэгсэн чинь 3 сараас гадагшаа явах гээд тэтгэлэг хөөцөлдөж байгаа явчихвал энэ харилцаа худлаа болох байх бараг салах байх шүү гэж авдаг юм даа. Өөрийгөө хөгжүүлэх талаар бодох нь зөв ч гэлээ яаж харилцаагаа хамгаалж үлдэх талаар төлөвлөх хэрэгтэй баймаар гэтэл би одоо тоглоом болж таарлаа.Гомдож уйлмаар санагдаж байсан ч атгаж байсан гарыг нь тавиулаад машинаас нь буугаад салсан.

Тэгэхээр дассан хойноо өөрийгөө зовоож хэн нэг нь үзэн ядаж байхад хайртай гээд чаргуулдаж байснаас хавьгүй амар юм байна одоо бодохоор баярлаж байна аа ийм алхам хийсэн дэээ. Түүнтэй ярилцаагүй байсан бол үүрд тэгээд тэнэг юм шиг хүлээгээд л эсвэл үерхээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг тэнэг хүн болж үлдэх байжээ. Бүсгүйчүүддээ хэлэхэд ядаж чи тэрний ирээдүйн төлөвлөгөөнд байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй. Тэгээд төлөвлөсөн байвал чамайг гэсэн үг. Үгүй бол эртхэн амьдралаа бодоод салсан нь дээр шүү.