Намайг Б гэдэг 24 настай монголын нэгэн их сургуульд мэргэжлээрээ багш болоод удаагүй байна. Найз бүсгүй маань харь нутагт ажиллахаар яваад 6 сар болж байна. Ойрноос намайг хамт ажиллаж мөнгө хурааж өөрсдийн гэсэн эд хөрөнгөтэй больё гэж намайг их ятгах боллоо. Ээжийн минь бие тааруу байгаа болохоор мөн эх орондоо л байхыг илүүд үздэг учраас би очихыг зөвшөөрөөгүй юм. Үүнээс болоод бид 2 муудалцаад холбоо барихгүй байгаа.

Багшийн цалингаар өөрсдийн гэсэн гэр оронтой болох цаашлаад үр хүүхэдтэй болсон ч төсвийн байгууллагын цалингаар залуу гэр бүл амьдрах үнэхээр хэцүү. Би 16 жил сурч боловсрол эзэмшсэн үр шимээ дөнгөж л хүртэж эх орныхоо хөгжилд өөрийн хөлс хүчээ зарцуулахын тулд татгалзсан боловч миний сэтгэл зүрх түүнийгээ санаж хоолойгоор хоол ч давахад хэцүү юм байна. Надаа зөвлөөч?