Ноён ууланд шүүхээс үзлэг хийлээ
2016/04/09
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргсан. Нэхэмжлэл үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн улмаар шүүх хуралдаан болсон. Энэ үеэр нэхэмжлэгч талийн Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт, хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон.
Өчигдөр буюу 2016 оны 4 дүгээр сар 8-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Баябаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт үзлэг хийхээр болсон. Шүүхийн үзлэгийг сурвалжлахаар Ноён ууланд манай сурвалжлах хэсэг очсон юм. Гэвч хамгаалалтын "Бүрэн цэнгэл" албаныхан “үл үзэгдэх” журам ярьж оруулахгүй гэж хорьсон. Эрүүгийн хуулийн 139.1-д сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байгааг сануулсны дүнд сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлсэн юм.
Ингээд шүүхийн үзлэг Ноён ууланд хэрхэн явагдсан талаар гэрэл зургаар хүргэе.
Нинжа нарын алт угаадаг хэрэгсэл.
Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.
Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.
Уурхайн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хамгаалагч нараа нэмж байв.
"Бүрэн цэнгэл" гэх хамгаалалтын албаныхан манай сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад хийн зодох шахсан.
Таны харж байгаа энэхүү уул уг нь битүү модтой байсан. Гэвч нинжа нар олборлохоор ийнхүү жим үүсгэсэн байна.
Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэг.
Таны харж байгаа энэ газарт өмнө нь ой мод байсан. Гэвч өнөөдөр ийнхүү шороо эргэсэн газар болоод байна. Энэ бол шүүхийн үзлэг хийсэн цэг.
Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэгт тайлбар хийж байгаа нь.
Шүүхийн үзлэг хийхтэй зэрэгцэн зарим замыг ийнхүү хаасан байв. Хаасан энэ замын цаана нь машин явж байсан бөгөөд шүүхийн үзлэг хийж байсан хэсгийг энд зогсохтой зэрэгцэн "зугтан" одсон.
Хэрвээ Ноён ууланд олборлолт явуулах юм бол таны харж байгаа эдгээр уулнууд ухсан нүх болох юм.
О.Номин
А.Баярмаа
Эх орон · 2016/04/14
Монгол нь монголоо ухаж сүйтгэж байна даа.Ард нь гадаадынхан зогсож байгаа нь аймшигтай.Хэзээ ч гадаадынхан монголын төлөө сэтгэл гаргахгүй.Тэд халаасаа дүүргэж аваад яваад өгнө.
зочин · 2016/04/13
Чинбатын ашигласан уурхай шүү дээ. Ашиглаад уурхайн хаалтыг нь сайн хийх хэрэгтэй. Шинээр уурхай эхлүүлэхээ 12 жил болъё. Зөвшөөрлийг нь өгчихөөд бужигнуулж байгаад авлига авдагаа боль. Шинээр уурхай нээлгэхгүй гээд тэмцлээ хийгээч.
Б.зочин · 2016/04/12
НОЁН УУЛАА БҮҮ УХУУЛ. Ухуулсанаараа Монгол баяжвал баяжихаар болсон .Ухсан гадныхан л бэлжиж буцаад биднийг дээрэлхэж байна.Эсэргүүцье. Босцгооё.
з · 2016/04/11
ээ золиг гэж .Тэр Оюу толгой молгойгоосоо босгосон хөрөнгө байвал торго даавууны үйлдвэр бариад хүмүүсээ ажилтай цалинтай болгож үз
з · 2016/04/11
энэ чинь машин тэргээр л олборлосон уурхайн хийж буй ажил
з · 2016/04/11
Яанаа байгалийн хориотой бүсэд олборлолт хийвэл буудна гэвэл хэн ойртох юм
Зочин · 2016/04/10
Одоо Ноён уулыг улсад ашигтайгаар ашиглах л хэрэгтэй , Энэ уулын эргэн тойронд эрдэнэс эртнээс ямар нэг хэмжээгээр ухагдаж түнхэгдэж гэдгийг ирсэн нутгийнхан мэднэ дээ, өдгөө ч нинжа нар ухсаар байгаа аж
Зочин · 2016/04/10
Monhbayar guaid amjit husye. Taniig sullagdaagui baisan bol shuuh iim hergiin gazriin uzleg hiihguigeer gazar shoroogoo uhuulahaar hariinhnii tald shiidverleh bailaa.
Мушгигчид · 2016/04/10
Уул уурхайн компани нөхөн сэргээлт хийнэ. Нинжа нарын ухсан, Гацуурт ХХК-ийн сэндийчсэн газрыг харуулаад л Баярмаа гэж энэ сэтгүүлч мушгиж өгчээ. Зөв бичгийн ч дүрэм иэдэхгүй, эхлээд бичиж сурах хэрэгтэй
Зочин · 2016/04/10
aimshigtai yumaa shuuh bguulga zow shiidwer gargaasai
Зочин · 2016/04/10
Hutsalgui ajiliin ni hiilge undsen ordiig ninja nar ashiglana gej uhesnee hutsaad bgaa um be humuusee ter jargalantiin shar tumsiig bitgii idej bgaarai boon mongon usaar hordson toms shuu
Зочин · 2016/04/09
uurhai n uhaad eheltsen sh dee
zochin · 2016/04/09
ninja nar luu dairaad bxiin gadaadiinxan l suitgej bga shuu dee
Гацуурт · 2016/04/09
Аль 23н жилийн өмнөөс ухаад алтыг нь аваад нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар шүү дээ. Гацуурт ххк ы захирал Чинбат нууц ноёнтон нь.
Уурхайчин · 2016/04/09
Хүрз малтуураар зэвсэглэсэн муусайн нинжа нар яаж ингэж байгаль сүйтгэж чадах вэ дээ Харин хүчит техникээр өвч тоноглогдсон "Сентаро гоулд" л газар шороог минь ийм болгоо шүү дээ гэдэг нь захын тэнэгт ойлгомжтой
ж · 2016/04/09
ноён уулыг нь нинжа нар сүйтэгсэн юмуу сэнтрэло голд нь сүйтгэсэн юмуу миний ойлгож байгаагаар нинжа нар ухаад ийм болгочихсон юм шиг бна
Xonxor · 2016/04/09
aimaar