Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Ж.Баттулгын туслахыг саатуулсан байж болзошгүй мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор 13 цагийн орчим Баянгол зочид буудлын оффист байрлах “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн баримтад нэгжлэг хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд прокурор хяналт тавьж оролцсон байна. Харин энэ ажиллагааг Х.Баттулгыг баривчлах гэж байна гэж андуурсан хүмүүс Баянгол зочид буудлын орчим цуглаад байлаа. Цагдаагийн байгууллагаас Х.Баттулгыг баривчилж саатуулаагүй, дээр дурьдсан хоёр компанийн санхүүгийн бичиг баримтуудыг авч явсан. Авч явах хүртэл дотогш зөвхөн УИХ-ын гишүүдийг нэвтрүүлсэн. Харин гишүүдийн туслахууд, бөхчүүд болон түүний гэр бүлийнхнийг дотогш нэвтрүүлээгүй. Үүний улмаас түүний саатуулах гэж хэмээн иргэд үзэж тамирчид болон иргэд гарах хоёр хаалгыг хаан зогссон юм. Харин “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн баримтуудыг авч явсны дараагаар Х.Баттулга: Манай өмгөөлөгч ирээд та нар энэ тусгай хамгаалалтын цагдаа нараа явуулаач ээ гэсэн юм. Зориудаар баахан цагдаа нар авч ирлээ. Төмөр замын гэгдээд байгаа хэрэгт хувийн компани руу орж байгаад үнэхээр харамсалтай байна. Захиалж байгаа эзэд нь намайг харж байгаа байх, та бүхэндээ баярлалаа. Захиалсан эзэд нь тун удахгүй тодорхой болно байх" гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр ингэж мэдэгдээд дотогш орж арын хаалгаар гарч явсан. Тэрбээр төрийн ордон руу явсан бөгөөд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ингээд Баянгол зочид буудлын гадаа 16 цагаас хойш байдал ямар байсныг гэрэл зургаар хүргэе.