2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 270 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч -0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд Эмсид ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 03 сартай Г нарын 3 хүүхэд гэмтсэн.