Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон Монголын сайхан бүсгүйчүүд нэг бол "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга.

Тэрбээр хоёр ихэр охидтой болж намба суусан. Нэг хэсэгтээ загварын тайзнаа гарахгүй байх гэж таамаг дэвшүүлж байтал харин тэр эсрэгээрээ хурдан эргэж ирсэн юм.

БНХАУ-ын Shandong их сургуульд суралцаж, шилдэг оюутнаар шалгарч байсан топууд дундаасаа төрхөө арагагүй ялгарч чаддаг. Мөн гэр бүл амьдралаараа ч тод ялгардаг ганц топ. Б.Оргил хэмээх төлөв даруухан залууг насныхаа ханиар сонгож сайхан амьдарч яваа бүсгүй. Харин тэрбээр ээж болж намба суусан ч секси төрхөөрөө олныг байлдан дагуулсаар байна. О.Уянгагийн сүүлийн үеийн секси төрхийг сонирхуулья.

 

О.Ариун