Дуучин Нара буюу М.Нарантунгалаг сонгуульд нэр дэвших болсон тухайгаа дуулгасан. Тэгвэл тэрбээр өөрийнхөө мөрийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон ажлаа амжуулахаар завгүй яваа гэсэн. Өнөөдөр тэрбээр Эрүүл мэнд, спортын яам нь дээр болсон хэвлэлийн хурлын үеэр С.Ламбаад хүсэлтийг өөрийн биеэр хүргэж өглөө.

 

М.Нарантуяа "Дайнгүй, энх амгалан орны минь жаргалант ирээдүй дайны хөлд нэрвэгдсэн бүсээс илүүтэйгээр амиа алдсаар...Сая ХӨСҮТ ороод ирлээ. Үнэхээр зүрх шимширмээр. Өчигдөр 3 нярай өөд болсон гэж байна... Эцэг эхчүүдийн цөхрөл, урсах нулимс, эмнэлгийн хашааг нэвтэлж Засгийн газрын сонорт хүрсэн ч оройтчихжээ...
Одсон амийг бид яаж авчирах вэ? Гэм зэмгүй хөөрхий үрсийн амийг хэнээс нэхэх вэ?
Энэ төр хэзээнээс “Амьдарч байгаа царай чинь энэ хохь чинь, заяа чинь энэ” гэж хандахаа болих бол...

Мал сүргээ төрийн хамгаалалтад авсан ч хүнээ төр нь хамгаалдаггүй арчаагүй Төр... Азгүй иргэд...
Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн эцэг эхчүүд бурханаас гуйж эмчид найдахаас өөр аргагүй байгаагаа хэллээ. Харин эмч нарыгаа тоног төхөөрөмжийн нэн хомсдолтой нөхцөлд ямар их ачаалалтай ажиллаж хүүхдүүдийг аврах гэж хичээж байгааг ч талархан ярьж байна. 1 эмч бүр нэгэн хүүхдийг амьдруулах гэж гараараа 48н цаг зүрхэнд нь даралт өгч илж байх бүхнээ зориулсан гэнэ.
Эцэг эхчүүдийн хамгийн гомдолтой байгаа зүйл нь өрхийн эмнэлэгт Корыг нь оношилж чадалгүй 20 гаруй хоног элдэв эмнэлэгээр тойроод эцэст нь ХӨСҮТ-д ирцгээж байна гэнэ. ХӨСҮТ-д ирсэн үед огцом хүндрээгүй бол сүйдтэй оновчтой үр дүн бүхий эмчилгээ хийхгүй хэд хонож хүндэрснийх нь дараа сэхээний тасагт шилжүүлж, сэхээний тасагт нь байдаг апарат нь хүрэлцэхгүй 30 гаруй хүүхдийн дунд 3хан апарат байдаг нь эцэг эхчүүдийг хамгийн ихээр түгшээж байгаа асуудал байна. Түүнчлэн сэхээн амьдруулах нэг тасагт 4н ор байдагт нь нярай хүүхдүүдээ 2:2-р нь хэвтүүлж байгаа гэнэ. Эмч нарын ачаалал дэндүү их байгаагаас гадна сувилагч нарын хүний нөөц дэндүү дутмаг 9н нялхсын дунд 1 сувилагч ноогдож байгааг сонсоход ачаалал хэрээс хэтэрсэн нь илт.

Гэтэл сая ЭМСЯ-аас Вакцины чанарын талаар асуусан асуултаа хүргүүлэхэд “Чи юу чив дээ? Хар хүний өмнөөс шар хүн? Шоудаад байгаарай?” гэсэн хандлага ирсээр...
Хүүхэдтэй эх болгон нярайн өвчний талаар сонссод тайван сууж чаддаггүй юм. Таны хүүхэд өвдөөгүй байгаа ч маргааш энэ өвчин бүүр их газар авбал бид яах вэ?

Уйлаад л дуусах уу?
Энэ төрд байгаа хүнээ боддогүүй, амбицандаа солиорсон, амьдралаас тасарсан дуракуудад бидний эцэг эх амьдралаараа тоглууллаа, би ирээдүйгээрээ тоглууллаа, одоо үр хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглуулах уу?
ТА НАРЫГ СОНГОСОН СОНГОЛТЫН МИНЬ ТӨЛӨӨС ХҮҮХДИЙН АМИАР ХЭМЖИГДЭХ ЮМ УУ???

Бидний хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид санаа зовно. Шийдвэр гаргах түвшинд хүрч байж л энэ бүх дампуурлыг эцэслэж чадна. Бүгдээрээ шийдвэр гаргадаг болцгооё....

Би эх хүн учраас, адилхан нялх хүүхэдтэй учраас энэ бүгдийг нүдэн балай чихэн дүлий өхгөрүүлж, миний хүүхдэд л битгий халдаасай билээ гэсэн хувиа хичээсэн зангаар хандах сэтгэл зүрх үнэхээр алга" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ хэллээ. Түүнчлэн тэрбээр ХӨСҮТ-д очиж улаанбурхан туссан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан юм.