Би одоо 36 настай гэрийн эзэгтэй. Харин нөхөр маань ажил хийж гэр орноо авч явдаг. Тийм болохоор нөхрийнхөө ямар нэгэн асуудалд оролцдоггүй юм. Фэйсбүүкээсээ хэдэн сарын өмнө намайг хасчихсан байсан. Тэр үед би тунирхаад л өнгөрсөн.

Харин хэд хоногийн өмнө фэйсбүүк нь нээлттэй байхаар нь санамсаргүй орж үзтэл нэлээд хэдэн хүнтэй яваад удаж байгааг нь мэдлээ. Би яах уу, салах уу?