Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр нийтийн дуучин Т.Үүрийнтуяагийн “Хайр” дууны шинэхэн клип гарсан даруйдаа үзэгчдээс шүүмжлэл хүртээд байсан. Тэгвэл тэрбээр ярилцлага өгч, тайлбар хийжээ.

Тэрбээр хэлэхдээ: Тэр клипэн дээр гарч байгаа бүсгүй би биш, надтай адил болохоор сайтууд бичиж байгаа хэмээн хэлжээ. Түүнчлэн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг нууц байх тусмаа амттай. Ганцхан ээждээ, аавдаа харуулсан тэр нялх нүцгэн үе одоо ингээд цэцэгс шиг залуу насанд эхээс төрсөн биеэ олонд харуулах гэдэг тэс өөр зүйл. Намайг нүцгэн харах хүн бол миний ээж, аав, бас миний хань л байх байх. Задгай хувцаслалаа эротик зургаа авхууллаа л гэдэг тэр бол хувь хүний өөрийн хэрэг. Түүнийг олонд таниулаад энэ дуучин ингэж нүцгэллээ тэгж тийм хүнтэй явлаа гэдэг бол тухайн сэтгүүлчийн мэдлэгийн цар хүрээг л тодорхойлж байгаа хэрэг. Сонин ч бай сайт ч бай шар мэдээгээр уншигчаа татах гээд баыгаа бол түүнийгээ хийг л дээ. Харин тэр шар мэдээний баатар болгох гээд байгаа хүн ч нь ч бас амьдралтай хүн гэдгийг л ойлгох хэрэгтэй хэмээн хатуухан тайлбарыг хийжээ.

Тэрбээр маргааш болох “Хүүхэд ирээдүйн эзэд” тоглолтод орохоор бэлтгэж байгаа бөгөөд хүүхдүүдэд тусалж, дэмжих хүсэл тэмүүлэлтэй гэнэ.