Сүүлийн үед намайг их зодох боллоо. Нөхөр өөрөө бол цохиогүй гээд л байна. Гэтэл надад энэ нь аймар санагдаж байна. Нэг гар хүрсэн хүн дахин дахин хүрдэг гэж хүмүүс ярьдаг ш дээ. Уураа хянах чадваргүй болчихоод дахиад зодуулснаас эртхэн амьдралаа бодох уу. Хүүхдүүдийнхээ өмнө хэрэлдэж мууддаггүй байсан.

Сүүлийн 2 удаа бие биерүүгээ их хашгачсан. Тэдний минь зүрх нь өвдөж маш их эмзэглэж байна. Ухаан орсон болохоороо ээжийнхээ л талд орцгоож байна. Салмаар санагдаад байх юм. Цаашдаа гаргах авир аашнаас нь айгаад байна. Намайг алчихаж ч магадгүй санагдсан. Нэг бол өөрийгөө. Салмаар байх юм. Салахгүй л бол хүүхдүүдээ айдастай амьдруулах гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Надад зөвлөөч.