09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.


09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Зөвлөгөөнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцоно.


10.00 цагт: Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт "Туушин" зочид буудалд болно. Уулзалтанд Монголын мэргэжлийн боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд гээд чухал зочин олон оролцох юм. Утас: 70150916, 93110047, 91915340, 96006901


10.00 цагт: Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохиогдох Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болон Нийслэлийн 40 дүгээр сургууль дээр тус тус зохиогдоно. Утас: 99906083, 95744471


11.00 цагт: Хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэж, сонгуулиас өмнө улс төрийн намууд болон салбарын яамдад хүргүүлэх үндсэн зорилгоор зохион байгуулж буй Монголын Бизнесийн Зөвлөлийн Анхдугаар чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 99105817, 89492828


11.00 цагт: Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр бүх Шүүхүүдэд тохижуулсан Өмгөөлөгчийн албан өрөөний нээлтийн ёслол Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрүүгийн анхан шатны шүүхэд болно. Утас: 98066116


11.00 цагт: Төрийн ордний баруун хаалганы дэргэд Хатан туул хөдөлгөөнийхөн УИХ-ын даргад шаардах бичиг, нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна. Утас: 89999939, 99191388


11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө. Хурлын үеэр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа явагдана.


12.00 цагт: Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

МАН-ын IV бага хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болно.

Төрийн ордонд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн ажлын хэсгүүд Төрийн ордонд хуралдана. Тодруулбал

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 276 тоот өрөөнд;

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.30 цагаас “В” танхимд;

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

  • Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 206 тоот өрөөнд;

  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 317 тоот өрөөнд;

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д