2016 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 568 авснаас зам тээврийн ослын 377 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 24 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн Сонсголонгийн зам, “Бетон зуурмагийн үйлдвэр”-ийн зүүн замд Daewoo GYZ469 маркийн авто машины жолооч О нь N. Cube маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж 02 настай А нарын 7 хүн гэмтжээ.

СХД-ийн нутаг Нарангийн голын Цэнхэр дэлгүүрийн урд замд Honda маркийн авто машины жолооч М нь T.Corsa маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 32 настай эрэгтэй С гэмтсэн. Жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Хөдөө орон нутагт: Дорноговь аймгийн Айраг сумын нутаг 30 дугаар зөрлөгийн асфальтан замд Mazda маркийн авто машины жолооч З нь замын хажуугийн тумба мөргөж жолооч 25 настай эрэгтэй З нас барж, 2 хүн гэмтсэн байна. Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс 52 км замд Анаг гэх газар шороон замд Уаз-2206 маркийн авто машины жолооч Б нь онхолдож жолооч 49 настай эрэгтэй Б нас барж 3 хүн гэмтжээ. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна.