Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.