Манай улсын нэг сая 300 мянган хүүхэд сарын бүрийн 20-ноос хойш 20 мянган төгрөг авдаг билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгө банкуудад шилжээгүй байгаа юм. Хаанбанкны лавлахаас асуухад тодорхойгүй шалтгаанаар хүүхдийн мөнгө олголт хойшилсон гэх хариу хэлж байгаа бол Төрийн банкны хувьд Хүүхдийн мөнгөний олголт хийгдээгүй байна гэлээ. Тэгвэл Нийгмийн Халамж, үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад "Шаардлагатай бичиг баримтаа Сангийн яам руу илгээсэн бөгөөд удахгүй хүүхдийн мөнгө орно.Хэдийд гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Т.Буянаа