Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.