2016 оны 4 дүгээр сарын 23, 24 -ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 517 авснаас зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 2 хүн нас барж 11 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж, 032 дугаар ангийн зүүн замд М. Demio маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 51 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ.

БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Асайт худалдааны төвийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч Т нь 45 настай эрэгтэй \хэн болох нь тодорхойгүй \ хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Хөдөө орон нутаг : Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас хойш Алтраг багийн Алтрагийн гол гэх газрын шороон замд Уаз-31513 маркийн авто машин хясаан дээрээс онхолдож жолооч 27 настай эрэгтэй Б нас барсан.

Булган аймгийн Гурван булаг сум Хараатын шил гэх газар Super Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 50 орчим насны эрэгтэй хүн нас барсан.

Дархан уул аймгийн Дархан сум 5 дугаар багийн нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн урд замд H.Mighty маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 06 настай эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг тус тус гарсан байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.