Өнгөрсөн жилийн мөн өдийд миссүүдийн тоглосон инээдмийн кино нэлээдгүй шуугианыг тарьж, үзэгчдийг байлдан дагуулж байсныг кино сонирхогчид мартаагүй биз ээ. "Хар сувдны нууц" киног бүтээсэн хамт олон өдгөө хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд үзэгч түмэндээ "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино тавдугаар сарын 01-нд хүргэхээр бэлдсэн гэдгээ дуулгав.

Тус киног Уужим фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдийг бүтээсэн гэнэ шүү.

 

Ах дүү гурав асуудал орж их хэмжээний мөнгөний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл ...тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киног үзэн тайлаарай.

Инээдмийн жанрт шинэ салхи оруулсан "Хар сувдны нууц"-ын араас "Биелэгдэшгүй төлөвлөгөө" шуугиан тарих нь дамжихггүй биз ээ.