Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.