2016 оны 05 дугаар сарын 03-ны 21 цаг хүртэл

Малчид, ард иргэд, зорчигчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны 05 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, төв болон говь талийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.