“BLUE” хамтлагийн монгол дахь тоглолт зургаан тэрбумаар даатгуулсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд л учир мэдэх шүтэн бишрэгчдийх нь нь сэтгэл амарч тасалбараа захиалж эхэлсэн. Учир нь төв цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ бэртэж гэмтэх магадлалтай хэмээн битүүхэн айж байсан тэгвэл тоглолтын зохион байгуулагчид бүх үзэгчдийг "Мандал" даатгалд бүрэн даатгуулж, гарч болзошгүй ослыг урдчилан тооцоолж өндөр зохион байгуулалттай ажиллах гэнэ. Ингэснээр үзэгч таны аюулгүй байдал бүрэн хангагдаж, худалдан авсан тасалбар тань даатгалын гэрчилгээг орлох аж. 

    Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 50% нь байгууллаг, хамт олны  захиалгаар зарагдаад байгаа тасалбарын үнэ нь 30000, 60000 төгрөг байгаа бөгөөд цөөн тооны тусгай суудлын захиалга авч байгаа гэнэ. Ийнхүү хэдхэн хоногийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбарыг “Hi Fi records”-ийн салбаруудаас болон UB лавлах 1617, 1109-д захиалан хүргүүлж авах боломжтой аж. Хэрэв та Online-аар худалдан авахыг хүсвэл www.evento.mn болон www.easyticket.mn сайтаар худалдаалж байгааг дуулгая.