2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 271 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Таван богд ХХК-ны урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo маркийн автобусны жолооч О нь зорчигч 17 настай эрэгтэй Б-г унагаж гэмтээсэн байна. Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 5-н шарын уулзварт М. Titan маркийн авто машины жолооч Ө нь N. Presea маркийн У жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 01 настай эрэгтэй Б, 06 настай эрэгтэй Б нарын 2 хүүхэд гэмтээжээ.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээвриийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу . Цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.