Улаанбаатар хотын хэмжээнд 05-р сарын 11-ний өдрийн 05:00 цагаас 05-р сарын 12-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Мэдээлэл шуурхай удирдлагын төвд нийт 4587 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 120, зөрчлийн 1184, согтуугийн 352, зам тээврийн ослын 401, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 83 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, 106-р сургуулийн хажууд шинээр баригдаж буй барилга дээр өндрөөс хүн унаж гэмтсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 2016 оны 05-р сарын 11-нд ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Спортын цогцолборын барилгын 4-р давхарт цэвэрлэгээ хийж байсан туслах ажилтан М /эр.24н/ нь унаж гэмтжээ. Одоо хэргийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.