Британийн зураач мэргэжилтэй 18 настай залуу нэгэн этгээд гэмээр худалдаа эхлүүлсэн нь түүний хөхний толгойгоор хийсэн ээмэг гэнэ. Тэрээр мэс заслаар хөхний толгой хэсгээ тайруулан ээмэг хийж, үүнийгээ дуудлага худалдаанд оруулсан байна.

Дуудлага худалдаагаар 500 фунт хүрнэ гэж тооцоолж буй тэрээр энэ мөнгийг мэс заслын зардалдаа зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна тэрээр биеийн өөр хэсгийн арьсаараа хүзүүний зүүлт хийхээр мөн төлөвлөж байгаа гэнэ.