Cristiano Ronaldo Португалийн сэтгүүл Caras-д өгсөн ярилцлагандаа “зодог тайлах” дөхөж байгаа гэж ярьжээ. Мөн тэрбээр “Би 4 эсвэл 5 жилийн дараа карьераа дуусгах болно, дараа нь гэр бүлийнхэн болон найзуудтайгаа хаан шиг амьдрах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.

Тэрбээр 19 сая еврогоор Gulfstream G200 загварын тансаг зэрэглэлийн хувийн онгоц худалдан авчээ. Энэхүү онгоц нь 8-10 хүний багтаамжтай бөгөөд бие засах өрөө, хувцас солих өрөө, интернэт орчин, утас, бүрэн тоноглогдсон гал тогоо, болон бусад зүйлсээр тоноглогдсон гэнэ.

Marca.com-д бичсэнээр тус онгоц анхны нислэгээ Ronaldo-г Лондонд өөрийн киноны нээлтэд очих үеэр хийсэн байна.