Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 9. Адъяа гараг. Бага морь одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдрийн үйл явдлын үр дүнд та өөрийгөө өөр нүдээр харж хэчнээн их хайрлаж, дурлаж чаддагаа мэднэ. Таны илэн далангүй дотно нийтэч харьцаа, хамгийн дотнын хүнтэйгээ харилцан ойлголцоход хүргэнэ. Гэм буруугаа хүлээх нь удаан хугацаанд тааламжгүй харьцаатай байсан хүнтэйгээ харьцаагаа сэргээхэд тус болно. Сүмд очихыг зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр маш өрөвч, уян хатан зөөлөн болно. Тэд харилцаа холбоо тогтооход маш хялбар болж, толгой дохих төдий мэндтэй байдаг хүмүүст хүртэл хувийн амьдралаа дэлгэнэ. Болгоомжтой бай. Эс тэгвээс таны нэр хүнд сэвтэнэ. Янз бүрийн шинэ төслөөр хөөцөлдөх, сайн мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах хэрэггүй. Бэлэг, шагнал, хонжвортой холбоотой санхүүгийн байдал сайжирна. Үл хөдлөх хөрөнгөндөө анхаарлаа хандуулж, санхүүгээ сайн хянах хэрэгтэй болно.


Хамтатгах (5/21-6/21)

Долоо хоногийн эцсээр од эрхэс түр зуурын тайвшрал олгож нөхцөл байдал дахин өөдрөг харагдана. Төлөвлөгөө хүсэл, итгэл найдвараар дүүрэн байна. Тохиолдлын хүмүүстэй бүү танилц, зүс таних төдий хүмүүст бүү итгэ. Ажил алба, нийгмийн хүрээндээ өөрчлөлт хийж болох ч хувийн хүсэл эрмэлзлийг өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ эрх ашгийн дээгүүр тавих нь зохисгүй юм.


Мэлхий (6/22-7/22)

Уран бүтээл хийхэд таатай өдөр. Жүжигчид, зураачид, хөгжимчид, телевизийн сэтгүүлчид олны өмнө эсвэл зурагтаар гарсан даруйдаа од болно. Удаан хугацааны туршид нэр алдраа хадгалах болно. Долоо хоногийн эхээр хамгийн сайхан мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.


Арслан (7/23-8/22)

Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөж, магадгүй олонх нь ядаргаа, хайнга байдал, сэтгэл санааны тавгүй байдлыг мэдэрнэ. Хэрвээ тэвчээр зааж, дипломатч зан гаргаж чадвал хэрүүл маргаанаас зайлсхийж чадна. Хөршүүдтэйгээ харьцахдаа тэвчээртэй бай. Эс тэгвээс харьцаа удаан хугацаанд муу байна. Өнөөдөр хүнд ажил бүү хий, хамаг хүчээ барж болзошгүй.


Охин (8/23-9/22)

Та ичимхий бүрэг байсан хайр дурлалаас хол хөндий байж чадахгүй. Хэдийгээр гадаа хүйтний эрч чангарч байгаа хэдий ч танд халуун дулаан хайр удахгүй ирнэ гэдэгт итгэ. Өнөөдрийг анд нөхдийнхөө дунд өнгөрөөвөл эерэг сэтгэгдэл хуримтлуулахаас гадна авьяас чадвараа ч гайхуулж чадна. Амьдралын учир утгын тухай эргэцүүлж тунгаах цаг ирлээ. Сонирхолтой ажлаа хийж, сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтад хүрэх замд таарах бүх саад бэрхшээлийг даван туулна.


Жинлүүр (9/23-10/22)

Тусламж сайхан сэтгэлийн өдөр. Хүнд байдалд орсон хүнд нэг удаа тусалсан бол дараагийн удаа өөрөө ч тусламж гуйж болзошгүй. Өөрийн сайн үйлийн төлөө халуун талархал хүлээх хэрэггүй. Эргэн тойрныхон тань таны анхаарал халамжид талархал илэрхийлээгүй бол бүү гомд. Сайн үйлийг даруу зан дагалдах ёстой.


Хилэнц (10/23-11/21)

Хайр дурлал үл ойлголцолд хүрсэн байна. Эмэгтэйчүүд хүчтэй эр хүнд татагдана. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсэж байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр. Энэ өдрийн хандлагад захирагдан амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Ямар нэг зүйлийг өөрчлөхийг бүү хүс.


Нум (11/22-12/21)

Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өдөр. Хайрын болзоо баяр баясгалан авч ирнэ. Зугаа цэнгэл үдэшлэгийн үйл ажиллагаагаа эртнээс төлөвлө. Ихэнх хүмүүс янз бүрийн туршилтад орно. Сэтгэл хөдлөл болон таны эсрэг хандах хүрээний хүмүүстэй учир зүйгээ олж сурна. Ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцолд орохоос болгоомжил. Үрэвсэлд өвчин тусахгүйн тулд бүх арга хэмжээ ав мөн сэтгэлээр унах тул гэртээ өнгөрүүлээрэй.


Матар (12/22-1/19)

Эсрэг хүйсийн хүнтэй харилцаагаа сайжруулах сайхан боломж гарна. Та хүчтэй сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлснээр энэ нь таныг ер бусын дур булаам болгоно. Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй энэ нь таныг эрсдэлд оруулж болзошгүйг анхаараарай. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд туслах болно. Хэрвээ та өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байвал хайрын гурвалжингийн асуудлаас хялбархан гарч чадна.


Хумх (1/20-2/18)

Хайртай хүндээ эсвэл сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэр бүлийн амьдралаа зохионо. Энэ үед хайрлан дурлах нь уран бүтээлийн шинэ амжилт гаргах хувийн амьдралаа дээшлүүлэх хүч болно. Ямарваа нэгэн санаа зовсон, түгшүүртэй байдал болон айдас ирэх боловч үүнд санаа зовох хэрэггүй. Таны одоогийн байдал өөрчлөгдөж байгаа нь өнөөдөртэй л хамаатай байх, харин маргааштай хамаагүй. Таны эргэн тойронд маш олон дэмжлэг байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол найз болон гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж, тэдэнтэй хуваалцахад жаахан ч гэсэн хөнгөрнө.


Загас (2/19-3/20)

Шинэ танилууд, харилцаа холбоогоор дүүрэн өдөр. Энэ нь таны хувийн амьдралд гэр бүл, хосуудад туйлын таатайгаар нөлөөлөх болно. Энэ цаг үед нас тогтсон, итгэлтэй хүний зөвлөгөө танд их хэрэг болно. Харилцаа холбоондоо анхаарч бусдад цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тайван суугаад өөрчлөлтийн талаар сайтар бод. Магадгүй та төсөөлж байснаасаа ч илүү өөр зүйлийг олж магадгүй.