Өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд улсынх нь Батлан хамгаалах яамны цэргийн техникийн удирдлагууд шинэ техникээ танилцуулсан байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийг цэргийн жийп автомашинд суулгахаар хаалгыг нь татах үед онгойгоогүй байна. Ингээд цэргийн генерал нь хаалгыг нь дахин хүчтэй татах үед бариул нь мулт үсэрч орхижээ. Уг үйл явдлыг Оросын төдийгүй дэлхийн хэд хэдэн хэвлэлүүд онцлоод амжжээ.