Өнөөдөр МАХН-аас гарч байгаа гишүүд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэв.

Тэд ярихдаа "МАХН бол 13-р зууны үеийн урвагчдын түүхийг давтаж байна. Ардчилсан нийгэмд намаас гарах нь хувь хүний сонголт байх ёстой" гэсэн юм. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр гаднаас МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид орж ирсэн бөгөөд мэдээлэл хийж буй гишүүдэд хандан "урвагч нар, ичээч" хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж, үймээн дэгдээлээ. Н.Чимэг